Г.Занданшатар: Бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна

Г.Занданшатар: Бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуульд заагдсан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж буйгаа мэдэгдлээ. Түүний мэдэгдлийг дэлгэрүүлэн хүргэе. 

-“Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэм тогтоохын гол зорилго нь нүүрсний хулгайг зогсоож, улс орны эдийн засгийг сэргээхэд чиглэсэн байсан юм.

-Намайг Ерөнхий сайдын ажлыг хүлээж авах үед эдийн засгийн өсөлт 2,4 хувиар буурч, төсөв 3,2 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн цаг байсан. Тиймээс ажлаа хүлээн авсны дараа 2,2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотголыг хийсэн. Үүний үр дүнд, өнгөрсөн сарын байдлаар, эдийн засгийн өсөлт 5,7 хувь болж өссөн үзүүлэлттэй гарлаа.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор, борлуулалтын орлого 1,6 дахин, биржийн тээвэр 1,5 дахин, экспорт 1,2 дахин, үр ашигт ажиллагаа 3 дахин, олборлолт 1,1 дахин өссөн. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бугшаад байсан хулгайтай тэмцсэний үр дүн юм.

-Бортээгийн ордыг ашиглах тогтоол өргөн баримагц УИХ-ын дарга яаран сандран нэр дэвшихээ зарлан мэдэгдэл хийсэн.

-УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг хамтарч тэмцэнэ гэдэгт итгэж байсан. Нүүрсний хулгайтай холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь нүүрсний хулгайн энэ бүх хэрэгт нэр холбогдсон байсныг мэдээгүй.

-Цаашид нүүрсний хулгайг бүрэн зогсоох, эдийн засгаа сэргээх хүрээнд Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилж байна” гэлээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.