Хуульч З.Тамир: УИХ-ын гишүүн Б.Энхбаяр МАН-аас хөөгдсөн ч ХЗДХ-ийн сайд болох боломжтой
Улс төрд үүсээд буй нөхцөл байдлын эргэн тойронд хуульч З.Тамираас тодруулга авлаа.
Энэ хуулийг хүмүүс яагаад янз бүрээр ойлгоод байна вэ гэвэл 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхээс өмнө Ерөнхий сайд ийм эрх хэмжээтэй байгаагүй юм. Энэхүү өөрчлөлтөөс хойш Ерөнхий сайд өөрөө бүгдийг шийддэг хязгааргүй эрх хэмжээг өгчихсөн юм. Өмнө нь Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэнээр УИХ хүн бүрээр хэлэлцэж томилдог байсан. Иймээс эргэлзээ үүсээд байгаа хэрэг.
Тэгэхээр шүүхийн шийдвэртээ итгэх ёстой. Хүлээх ёстой. Наана нь талцаад байж ерөөсөө болохгүй. Шүүхийн шийдвэрийг олон нийтэд ил тавьдаг болчихлоо. Энэ нь олон нийтийн хувьд маш их давуу талтай.
Нэмж хэлэхэд нам гэдэг бол үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн институт. Үүн рүү шүүхийн байгууллага хуруу дүрэх шаардлагагүй.
Маш их үр дагавартай шүү дээ. Төсөв батлагдах гэж байна. Энэ нь төрийн байгууллагуудад мөнгө хуваарилах тухай асуудал шүү дээ, маш энгийнээр бол. Тэгвэл төсөв батлагдахгүй бол яах вэ? Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдоно. Гацна. Дээрээс нь хэн нэгэн дарга, албан тушаалтан солигдсоноор тухайн төрийн байгууллагын ажил оголдож гацна. Энэ нь жирийн иргэд болон бизнес эрхэлж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд шууд бусаар саад учруулдаг. Товчхондоо улс төрчдийн талцал, тэмцэл жирийн иргэдийн амьдралд маш их хор уршигтай, сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс жирийн иргэд маань талцаж, туйлшрахгүй байх чухал. Учир нь эцсийн шийдвэрийг шүүх л гаргана шүү дээ. Шүүхийн шийдвэр зөвхөн хуулийн хүрээнд гарна. Өөрөөр хэлбэл хүмүүс үзэл бодлоо илэрхийлж болно оо. Гэхдээ хэтэрхийн туйлширч, талцах хэрэггүй гэсэн санаа. Шүүхийн шийдвэрийг өөр өөрийн үзэмж, үзэл бодлоор тайлбарлаад байвал иргэд шүүхэд итгэх итгэлгүй болно. Энэ бол маш их хор уршигтай. Хууль шүүхдээ итгэхгүй бол ширэнгийн хуулиар амьдрах уу.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.