ШУУРХАЙ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар П.Сайнзориг тэргүүтэй 40 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах акц өрнүүлж байгаа талаар бид мэдээлсэн. Энэ талаар гишүүдээс тодруулахад "тийм санал ирээгүй", "Засгийн газар ажлаа сайн хийхгүй байна" хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй 40 гаруй гишүүн Г.Занданшатарыг огцруулахаар гарын үсэг цуглуулж, улмаар бичгээ ҮХЦ-д өргөн барихаар болжээ.
П.Сайнзоригийн тухайд өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар Засгийн газарт наймдугаар сард баталсан АМНАТ-тэй холбоотой асуудлаар асуулга тавьж, улмаар төсөвт АМНАТ-өөс олох боломжтой 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан тогтоолыг ЗГ баталсан гэж мэдэгдэж байв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.