УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар энэ баасан гарагт танилцуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч 2025.09.30-нд мэдэгдэл хийж, ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаагаа зарласан билээ. Мэдэгдэл хийсэн даруйдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулсан. Улмаар өнгөрөгч долоо хоногт УИХ-д танилцуулах тухайгаа мэдэгдэж, албан бичгээр хандсан. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл танилцуулах товыг энэ долоо хоногт тогтоожээ.
Тодруулбал, баасан гараг буюу 2025.10.10-ны УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах асуудлыг багтаан товлосон байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.