Монголын залуу циркчид Учаогоос “Хүрэл арслан” цомын эзэн болжээ
Хятадын Учaо хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээнээс Монголын залуучууд хүрэл цом хүртжээ.
Тодруулбал, Учаогийн 20 дахь удаагийн наадмаас “Монгол циркус” төвийн “Mongol’s Team” багийн 17-18 насны уран бүтээлчид шидэх банзны үзүүлбэрээр оролцож, “Хүрэл арслан”-тай эх орондоо ирж байна. 25 орны шилдгүүд чуулсан эл тэмцээнд амжилт үзүүлсэн жүжигчдийг У.Цэрэнбаатар дасгалжуулж, Х.Хашхүү бүжиг дэглээчээр нь ажилласан бол хувцсыг “Зоя Арт”-ынхан урласан аж.
Ташрамд дурдахад, үүнээс 20 хоногийн өмнө Монголын нугараач охид ОХУ-ын Москва хотод болсон олон улсын тэмцээнээс хүрэл цомтой ирсэн юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.