The MongolZ плей офф шатанд шалгарахын тулд хоёр хожил авах хэрэгтэй
ESL Pro League Season 22 тэмцээний хоёрдугаар шатны гурав дахь тоглолт "The MongolZ" болон "GamerLegion" багуудын хооронд болж өндөрлөлөө. Хоёр баг тус бүр эсрэг багийнхаа сонгосон мап дээр ялалт байгуулсан ч шийдвэрлэх Nuke мап дээр The MongolZ илүүрхэн тоглож, Inferno 13-10, Ancient 11-13, Nuke 13-7 гэсэн харьцаагаар 2-1 ялалт авч, энэ шатны анхны хожлоо байгууллаа.
Энэ ялалтаар The MongolZ баг плей-офф шатанд шалгарахын тулд цаашид хоёр хожил авах шаардлагатай болж байна. Харин GamerLegion багийн хувьд энэ удаагийн тэмцээнд 0-3 гэсэн үзүүлэлттэйгээр тэмцээнээ өндөрлүүллээ. GamerLegion багийн хувьд тун хүнд оноолт таарсан нь мэдэгдэж байсан. Тэд Stage 2-ын эхний хоёр тоглолтод дэлхийн шилдэг багууд болох Vitality болон MOUZ-тай тоглож, эцэст нь The MongolZ багтай таарсан юм.
Тоглолтын турш Аюуш “mzinho” Батболд гайхалтай тоглолт үзүүлж, олон чухал раундыг авчирснаар багийн шилдэг тоглогчоор нэрлэгдлээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.