МАН-ын томчуудын зодооны хохирогч Л.Мөнхбаатарын “гомдол”
Мөнчигрөөрөө явж байгаад МАН-ын томчуудын зодооны хохирогч болсон Л.Мөнхбаатар төрийн ордонд мэдээлэл хийгээгүй үлдсэн ганц хүн болох нь. Сайдын сэнтийгээсээ учир шалтгаангүй хөөгдөж буй тэрбээр олон өдөр таг чимээгүй явна. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаа ч суугаагүй гэх бор шувуу жиргэж байна.
Гэхдээ хуулиндаа Засгийн газрын сайд нарыг солих нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Өнгөрсөн Засгийн газруудад ч түүн шиг богино настай сайдууд цөөнгүй байсан. Тухайлбал,
Түүнийг Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, шашин шүтлэг, нийгмийн гарал, албан тушаал, эрхэлсэн ажил, боловсрол, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэх үндэслэлээр Ерөнхий сайд захирамж гарган нэг өдрийн дотор огцруулж байв.
Дээрх кэйсүүдээс дүгнэж үзвэл ажлаа өгч байсан сайдуудын ихэнх нь үндэслэл шалтгаантай байжээ. Харин гагцхүү энэ танхимын Хууль зүйн сайд Л.Мөнхбаатар ямар ч шалтгаагүйгээр сайдын суудлаасаа буусан цорын ганц хүн болж байна. Тэгэхээр гомдох нь ч аргагүй биз ээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.