Төрийн ордонд гурван төрлийн албан бичиг дээр УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй гишүүдийн санаачилсан Ерөнхий сайд Г.Занданшатарын засгийн газрыг огцруулах албан бланк дээр өнөөдрийн байдлаар 55 гишүүн гарын үсэг зуржээ. Тэд өнөөдөр УИХ-д Засгийн газрыг огцруулах саналаа албан ёсоор хүргүүлээд байна.
Хоёрдугаарт, нөгөө талд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн албан бланк дээр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогийн байдлаар 37 гишүүн зурсан аж.
Гуравдугаарт, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Ухаа худгийн асуудлаар мөн албан бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй. Тус бичигт өнөөдрийн байдлаар 52 гишүүн үсэг зурсан гэх мэдээлэл байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.