Хөвсгөл аймагт самарт яваад сураггүй болсон эмэгтэйг 17 дахь өдрөө эрэн хайж байна

Хөвсгөл аймагт самарт яваад сураггүй болсон эмэгтэйг 17 дахь өдрөө эрэн хайж байна

Хөвсгөл аймгийн Тариалан суманд самарт яваад сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажил 17 дахь өдрөө үргэлжилж байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт дөрвөн хүн самар түүж байснаас самраа сахиж үлдсэн иргэн "Э" есдүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим сураггүй алга болсон байдаг. Улмаар тухайн дуудлагыг ОБЕГ есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн 0257-р анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан иргэн Э /46 настай эмэгтэй/-ыг эрэн хайх, ажиллагааг 17 дахь өдрөө зохион байгуулан ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.