Гадаад харилцааны салбарт 10-аад жил тасралтгүй ажилласан рекорд
Монгол оронд ардчилсан хувьсгал ялснаас хойших 35 жилд бид бие даасан, хараат бус гадаад бодлого явуулсаар ирсэн. Гадаад бодлогын асуудлаар улс төрийн ямар ч хүчин засгийн эрхэнд гарснаас үл хмааран зөрчилдөөн хэзээ ч гарч байгаагүйгээрээ Монголын гадаад бодлого чиг шугмаа барьсаар ирсэн нь ардчиллын том ололтуудын нэг юм. Үүнийгээ хэзээ ч алдаж болохгүй. Энэ хугацаанд гадаад харилцаанд өөрчлөлт, шинэчлэлт их хийгдлээ, ололт амжилт ч их байлаа.
Гадаад бодлогын залгамж чанар тухайн цаг үед Гадаад харилцааны сайдаар хэн ажиллаж байгаагаас хамааралтай байсан нь бодит үнэн. Энэ хугацаанд мэргэжлийн дипломатч, өөр салбарын хүн, эмэгтэй сайд нар ажиллаж ирсэн, үр дүнтэй, мэдэгдэхүйц бодитой ажил хийсэн нэгэн ч бий, тийм хүн гадаад хэргийн сайдаар ажиллаж байлуу гэж анзаарагдалгүй өнгөрсөн нэгэн ч бий.
Өнөөдөр улс орны дотоодод тогтворгүй байдал газар авч, эрх барьж буй улс төрийн хүчин дотроо зөрчилдөөн төрийн хямралын түвшинд хүрч, бие биеэн рүүгээ дайрах, муу муухайгаар дуудах, харлуулах явдал газар авсаар байна. Аль ч төр засаг солигдох үед Монголын гадаад бодлого, тухайн салбарыг тэргүүлж байгаа сайд руу дайрч давшилж ажил мэргэжил үнэт зүйлсээр нь доромжилж байсан тохиолдол бараг үгүй. Гэтэл Гадаад харилцааны Батцэцэг сайд руу хэрээс хэтэртэл нийгмийн сүлжээгээр гүтгэх, нэр нүүрээ нуусан хаягуудаас доромжлох нь хэвийн хэмжээнээс хэдийнээ хальсан тул гадаад харилцааны асуудлаар судалгаа хийдэг, энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд түүний талаар бодит үнэнд ойртох дүгнэлтийг хийх ёстой гэж үзэж байна.
Б.Батцэцэг сайдын үеийн гадаад харилцаа гэж Монголын гадаад бодлогын салбарт түүх болж үлдэхүйцээр хийсэн ажилтай, онцгой сайн үүргээ гүйцэтгэн ажиллаж байгааг энэ салбарынхан маргахгүй хэлнэ.

Тэрээр 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайд, 2021 оноос Гадаад харилцааны сайд, нийтдээ Гадаад харилцааны салбарт 10-аад жил тасралтгүй ажиллаж байна. Ардчиллын 35 жилийн хугацаанд ийм урт хугацаанд нэг салбарт тогтвортой ажилласан улс төрч нэг ч байхгүй. Ингэхдээ гадаад харилцааны салбарт дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийж, дорвитой шинэ зүйлс хэрэгжүүлсэн нэгэн юм. Товч дурдъя.
Батцэцэг сайд өөрийнх нь талаар гарч буй сөрөг мэдээлэл, шүүмжлэлд тайлбар өгч байхыг би нэгээхэн ч хараагүй юм байна. Магадгүй гадаад бодлоготой холбоотой асуудал бүрт тайлбар өгөх, залруулга хийх нь эргээд гаднын орнууд бидний эсрэг ашиглах хөшүүрэг болох эрсдлийг тооцож байгаатай холбоотой болов уу. Туршлагатай, алсын хараатай, даруухан энэ эрхэмсэг хатагтай Монголын гадаад бодлогын залгамж халааг авч явж чадаж байгааг мэргэжлийн дипломатууд санал нэгтэй хэлнэ гэдэгт эргэлзэх шаардлагагүй бодит үнэн юм.
Г.Дорж
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.