Угаартаж амиа алдсан ээж охиныг сүүлчийн замд нь үдлээ

Угаартаж амиа алдсан ээж охиныг сүүлчийн замд нь үдлээ

Энэ сарын эхээр ээж, охин хоёр гэртээ угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүрэгт оршин суух 56 настай эмэгтэй, 16 настай охины хамт угаартаж амь насаа алдсан байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар 56 настай иргэн гэртээ угаартсан байдалтай нас барсан бол 16 настай охин нь ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч чадахгүй нас барсан аж. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна. 

Тэгвэл өнөөдөр 56 настай эмэгтэйг эцсийн замд нь үдэж байгаа бол 16 настай охиныг ирэх Даваа гарагт сүүлчийн замд нь үдэх аж.

 

М.Үүрийнтуяа 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.