Урьдчилсан мэдээ: Өнөөдрийн чуулганд 120 гишүүн оролцоно
Өнөөдөр МАН-ын том хэрүүлийг эцэслэх эсэхийг шийдэх чухал өдөр. Учир нь Төрийн байгуулалтын байнгын хороо 16 цагт хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ. Эл хэлэлцүүлгээр гарсан санал дүгнэлтийг чуулганаар оруулж процесс үргэлжилнэ.
Гэвч өчигдөрөөс эхлэн чуулганы ирцийн асуудал шүүмжлэл дагуулж байгаа. Сандал, суудлын эмзэг үед гишүүд кнопоо худалдаж гадаад, дотоодын томилолттой, өвчтэй чөлөөтэй гэж алга болох нь ихэсдэг. Зарим нь гадаад руу томилолттой хэмээн өрөөндөө сууж байх ч жишээний. Бүр цаашлаад нэг кноп тэрбумаар үнэлэгддэг гэх яриа ч бий.
Өчигдөр буюу Пүрэв гарагийн хуралдааны ирцийн мэдээ өглөөний 10 цагийн байдлаар 23 гишүүн тасалсан байсан. Харин 16 цагийн орчимд чуулганд нийт 108 гишүүн хуралдаанд оролцож 9 гишүүн учир шалтгаангүй тасалсан, нэг гишүүн орон нутгийн томилолттой гэж албаны эх сурвалж мэдээлсэн.Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Анар, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн С.Лүндэг, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан нар тасалжээ.
Харин өнөөдрийн хуралдааны ирцийн мэдээллийг тодруулахад 120 гишүүн хуралдаандаа суух товтой байна.
Тэгэхээр өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэн хэн хуралдаа сууж, хэдэн гишүүн бялуу идсэнийг олон нийт харна.
М.Үүрийнтуяа
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.