НИТХ-ын дарга А.Баяр Пусан-Улаанбаатарын соёлын өдрүүд арга хэмжээг "BUSAN CONCERT HALL"-тай хамтран хийх хүсэлтээ илэрхийллээ

НИТХ-ын дарга А.Баяр Пусан-Улаанбаатарын соёлын өдрүүд арга хэмжээг "BUSAN CONCERT HALL"-тай хамтран хийх хүсэлтээ илэрхийллээ

НИТХ-ын дарга А.Баярын Пусан хотод хийж буй ажлын уулзалт “Busan Concert Hall” сонгодог урлагийн театрт үргэлжиллээ. “Busan Concert Hall” нь өнгөрсөн зургаадугаар сард хаалгаа нээсэн, архитекторын шийдэл болон дизайны онцгой санаа нь сонгодог урлагийн мастеруудын анхаарлыг гойд татаж буй бөгөөд шинэхэн театрын тайзнаа тоглолтоо тавих гэсэн дуучдын хүсэлт тасрахгүй байгаа гэнэ.

content 2860 559407651 1111771317

Тус театрын барилгыг гаднаас нь харвал далайн давлагааны рух буюу хөлөг онгоц далайд хөвж явах мэт үзэгдэх архитекторын онцгой шийдэл дээр пассадны өнгө, хийц материал нь далайн давлагааг санагдуулам аж. Дээш 3 давхар, газар доошоо нэг давхар баригджээ. Концертын том заал нь 2011 хүний суудалтай бол бага заал нь 400 үзэгчийн суудалтай гэнэ.

content 2860 558954942 1111771331

НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар бол соёлын онцгой төв. Сонгодог урлагийн дэлхийд данстай дуучид манайд байна. Улаанбаатарт жилийн аль ч улиралд сонгодог урлагийн томоохон тоглолт, жүжиг, балет театрууддаа дэглэгддэг. Тиймээс танай энэ гайхалтай гоёмсог тайзан дээр Монголын сонгодгууд тоглож, Пусаны иргэдийн сонорыг мялаана гэдэгт итгэж байна. Пусанд 15 мянган эх орон, элэг нэгтэн минь ажиллаж амьдарч байдаг юм байна. Тэгэхээр эдгээр иргэд болон Пусан хотын иргэдэд Монголын соёл, урлагийн өнөөгийн ололт амжилтыг сурталчлан таниулах зорилгоор Пусан-Монголын соёлын өдрүүд арга хэмжээг зохион байгуулъя. Энэ ажлыг та бүхэн дэмжиж, хамтарч ажиллахыг хүсье. Соёл урлагийн чиглэлд манай НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан та бүхэнтэй ажил хэрэг, хамтын ажиллагааны түвшинд гар, сэтгэл нийлэн ажиллах болно” гэлээ.

content 2860 559183297 1111771811

content 2860 561139578 1111771351

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.