Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг ирэх Даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж өндөрлөлөө. Тус хурлаар гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авлаа. Улмаар 18 цаг болж хурал өндөрлөв.
ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир хэлэхдээ, "Ажлын цаг дууссан байна. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн хуралдаан даргалагчийн эрх үүргийг заасан байна. Энэ дагуу ТББХ-ны хуралдааныг ирэх даваа гарагийн 11.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ" гэлээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.