Н.Учрал: Хэн олон форум зохион байгуулж, сүртэй зүйл ярьснаар ажил хэмжигдэхгүй.Зорилго тодорхой, хүрэх үр дүн хэмжигдэхүйц, хатуу хяналт, бодит үнэлгээгээр дүгнэгдэнэ

Н.Учрал: Хэн олон форум зохион байгуулж, сүртэй зүйл ярьснаар ажил хэмжигдэхгүй.Зорилго тодорхой, хүрэх үр дүн хэмжигдэхүйц, хатуу хяналт, бодит үнэлгээгээр дүгнэгдэнэ

Энэ онд ирэх таван жилийн хөгжлийн хөтөлбөр, үндсэн чиглэлийг батлах учиртай. Тэгвэл Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг 10-р сарын 15-нд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мэдээлжээ. Тэрбээр "Таван жилийн үндсэн чиглэлийг шинжлэх ухаанд суурилан боловсруулж, эрдэмтэн судлаач, төр, хувийн хэвшил, салбар бүрийн оролцоог хангаж боловсруулсан.

Үндэсний 10, салбарын 34, төсвийн ерөнхийлөн захирагчийн 79, нийт 170 хөтөлбөрийн үр дүнг тодорхойллоо. Шинжлэх ухаан, технологийг улсын хөгжлийн “зүрх”, инновацыг эдийн засгийн “хөдөлгүүр” болгохоор зорьж байна.

Хэн олон форум зохион байгуулж, сүртэй зүйл ярьснаар ажил хэмжигдэхгүй.Зорилго тодорхой, хүрэх үр дүн хэмжигдэхүйц, хатуу хяналт, бодит үнэлгээгээр дүгнэгдэнэ" гэжээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.