Багш нар маргааш буюу Лхагва гарагт улс орон даяар ажил хаяна
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн есдүгээр сарын 25-нд мэдээлэл хийж, багшийн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Мөн багш нарын үйлдвэрчний эвлэлээс Сүхбаатарын талбайд өнгөрсөн долоо хоногт 11.00-13.00 цагийн хооронд суулт зохион байгуулсан бөгөөд тодорхой үр дүнд хүрээгүй.
Иймд аравдугаар сарын 15-аас тодорхойгүй хугацаагаар улс орон даяар ажил хаялт зарлах гэж байгаа аж. Уг ажил хаялтад ЕБС-иас гадна цэцэрлэгийн багш нар оролцохоо мэдэгджээ. Тэд тодорхой шийдэлд хүрсэн үед ажил хаялтаа зогсоох аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.