Ерөнхий сайд Г.Занданшатарыг “унагах” таван кнопыг Ерөнхийлөгч авч явсан уу

Ерөнхий сайд Г.Занданшатарыг “унагах” таван кнопыг Ерөнхийлөгч авч явсан уу

Ангийн даргынхаа захирамжийг зөрчиж гадаад руу ниссэн гишүүд

УИХ-ын дарга Б.Амарбаясгалан энэ сарын 12-нд УИХ-ын гишүүдийг тодорхой хугацаанд гадаад руу томилолтоор явахыг хориглосон захирамж гаргасан.

Тодруулбал, 2025 оны намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хэлэлцэж байгаа учир УИХ-ын гишүүдийг энэ сарын 13-17-ыг хүртэл буюу ирэх 7 хоногт гадаад улс руу хувийн болон албан ажлаар явахыг түр хязгаарласан аж.

Гэвч УИХ-ын хэд хэдэн гишүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамт Энэтхэг улс руу айлчлалд явжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ө.Шижир, С.Замира, О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Б.Найдалаа  нар айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна.

Угтаа бол УИХ-ын даргын захирамж гарсан мөн удаан үргэлжилж буй улс төрийн зодооныг нэг тийш нь гаргаж чухал долоо хоногт сүүлээ хавчин явсан нь олны шүүмжлэлийг төрүүлж буй.

Мөн түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагах таван кнопыг Ерөнхийлөгч гадаад руу авч явсан гэх яриа улс төрийн хүрээлэлд өрнөж байна.

Багш нар маргааш буюу Лхагва гарагт улс орон даяар ажил хаяна

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.