Харбины гэрээгээр эмч, багш нарын цалинг 15 дахин нэмэх 36 их наяд төгрөг алдсан гэв

Харбины гэрээгээр эмч, багш нарын цалинг 15 дахин нэмэх 36 их наяд  төгрөг алдсан гэв

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 16 жил гацаад байсан Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг хийж, түүхэн гавьяа байгуулж байсан нь саяхан. Тэгвэл Засгийн газар нь унаад хоёрхон сар болж байхад түүхэн гэрээний цаадах “но” ил болж байна. Хэдий 20 шахам жил гацсан төмөр замын хил холболтын ажлыг эхлүүлсэн нь сайшаалтай ч 16 жил нүүрсний үнээ хамгийн доод үнээр нийлүүлэх гэрээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийсэн аж. Мөн энэ гэрээний асах их алдагдлыг халаглан тодотгож байна.

Тодруулбал, Харбины гэрээний алдагдал 36 их наяд төгрөгөөр эмч, багш нарын цалинг 15 дахин нэмэх боломжтой байсан гэх мэдээлэл бий. Мөн түүнчлэн өнгөрсөн долоо хоногт /2025.10.09/ УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Манай улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэх 10 их наяд төгрөгийг дахин хэлэлцээрээр өөрчилж, гадаа жагсаж буй багш, эмч нарын цалинг нэмэх бүрэн боломжтой. Одоо 36 гэрэээ ил болсон ч Харбины гэрээ хэлэлцээр ил болоогүй байна” хэмээн мэдээлэл хийсэн юм.

 

 

 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.