38 гишүүний саналаар МАН-ын бүлэг даргагүйгээр хуралдаж, Г.Занданшатар оролцож байна

38 гишүүний саналаар МАН-ын бүлэг  даргагүйгээр хуралдаж,  Г.Занданшатар оролцож байна

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Заяабал нар өнөөдөр мэдэгдэл хийсэн. Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн нэгдэж, өнөөдөр 16.00 цагаас хуралдахаар болсон гэдгийг хэлсэн юм.

Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ сүүлийн хоёр удаа, шалтгаангүйгээр бүлгийг хуралдуулаагүй хэмээн тэд тодотгоод, олонх учир 38 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр өөрсдөө хуралдах боломжтой хэмээсэн.

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ маргааш 12.00 цагт хуралдаан товлосон гэдгийг мэдэгдсэн билээ.

Тэгвэл дээрх 38 гишүүн бүлгээ хуралдуулахаар танхимд орлоо. Уг хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна.

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.