Нийслэлийн тэтгэлэгт хөтөлбөрт оюутан залуусыг урьж байна

Нийслэлийн тэтгэлэгт хөтөлбөрт оюутан залуусыг урьж байна

Оюутан та энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүүхэд, залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцох юм. Мөн салбар бүрийн мэргэжилтнүүдийн чиглүүлэг дор багаар ажиллаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд өөрсдийн санаачилсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой болно.

Хөтөлбөрт нийт 100 оюутныг шалгаруулах ба:

10 оюутан тус бүрт 3,500,000₮

10 оюутан тус бүрт 2,500,000₮

80 оюутан тус бүрт 2,000,000₮ - ийн урамшуулал олгож сурах, хөгжих үйл явцад дэмжлэг үзүүлнэ.

Хөтөлбөрийн эхний шатны материалыг 2025 оны 10 сарын 01 - ний өдрөөс 2025 оны 10 сарын 19- ний өдрийг дуустал цахимаар хүлээн авна.

ЦАХИМ ӨРГӨДӨЛ ИЛГЭЭХ ХОЛБООС:

https://form.jotform.com/252725271350452

Та бүхэнд амжилт хүсье!

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.