Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөх асан С.Зоригтоор дамжуулж эрчим хүчний томоохон төслүүдийг хамахаар улайрч эхлэв үү

Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөх асан С.Зоригтоор дамжуулж эрчим хүчний томоохон төслүүдийг хамахаар улайрч эхлэв үү

Камбож улсаас “Митайм” компанийг оруулж ирж, эрчим хүчний том төслүүдийг хуу хамахаар улайрч байгаа талаар баримтууд дэлгэгдлээ.

Камбож улсын “Митайм” компани Монголын эрчим хүчний салбарын бүх том төслүүдэд оролцож эхэлсэн. “Митайм” компани нь Камбож улсад байгуулагдсан, Tian Haoming гэх Хятад иргэн эзэмшдэг гэхээс өөр мэдээлэл хаана ч байхгүй.

Гэтэл “Митайм” компани нь эрчим хүчний салбарын хамгийн том төсөл болох Тавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станцын төслийн эхний ээлжийн 300 МВт-ын станцыг барих 2.4 их наяд төгрөгийн тендерт оролцоод шалгарсан. Хамт өрсөлдөөд ялагдсан “Моннис групп”-ээс “Митайм” компанийг хууль бусаар шалгарсан гэж шүүхэд хандсан. Шүүхийн маргаанаас болоод Тавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станцын төслийн эхний ээлжийн 300 МВт-ын станцын тендер цуцлагдаж, одоогоор царцчихаад буй.

Митайм компани

content 2907 1

                                                     Гомдол

content 2907 2

 

Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг болох, Баянгол дүүрэгт баригдах 300 МВт-ын хүчин чадалтай “ДЦС-5”-ын 600 сая ам.долларын тендерийг өнгөрөгч тавдугаар сард зарласан. Гэтэл өнөөх л Камбожийн “Митайм” шалгарсан.

Митайм компани

content 2907 3

Тэгвэл Камбож улсад бүртгэлтэй “Митайм” компанийг Монголд оруулж ирсэн, эрчим хүчний салбарын бүх мега төслийн тендерт зүтгүүлж байгаа хүн нь Ерөнхий сайд Г.Занданшатар байх хоёр сэжүүр бий.

 

Нэгдүгээрт, Г.Занданшатарыг УИХ-ын дарга байх хугацаанд Ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар нь ажиллаж байсан С.Зоригт гэх залуу бий. С.Зоригтын төрсөн дүү нь С.Гарьд гэж залуу бий.

Г.Занданшатарыг УИХ-ын дарга байх хугацаанд Ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар нь ажиллаж байсан С.Зоригт (Ногоон дээлтэй)

content 2907 4

 

content 2907 5

С.Зоригтын төрсөн дүү С.Гарьдын эхнэр Б.Ариунжаргалын хамт

content 2907 6

С.Гарьдын эхнэр Б.Ариунжаргалын “Жи Эй Ар Ий Дэ интернэшнл” ХХК-ийн хаяг дээр Камбожийн “Митайм монголиа” ХХК давхар бүртгэлтэйгээр байгуулагдаж, Монголд анх орж ирсэн.

С.Гарьдын эхнэр Б.Ариунжаргалын “Жи Эй Ар Ий Дэ интернэшнл” ХХК-ийн хаяг

content 2907 7

 

“Митайм монголиа” ХХК-ийн хаяг

 

content 2907 8

Хоёрдугаарт, Г.Занданшатарын зөвлөх С.Зоригтын төрсөн дүү С.Гарьдын “Райд Монголиа” ХХК нь Сэлэнгэ аймгийн төвд 60 га газарт 50 МВт-ын дулааны станц барьж байгаа. Туслан гүйцэтгэгчээр “Митайм монголиа” компани ажиллаж байгаа.

Г.Занданшатарын зөвлөх С.Зоригтын төрсөн дүү С.Гарьдын “Райд Монголиа” ХХК

content 2907 9

 

Гуравдугаарт, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг “Тосон энержи” ХХК-аараа Завхан аймагтаа 30МВт-ын “Тосон” дулааны станцыг барьж, энэ оны нэгдүгээр сард эрчим хүчний системд холбосон. Ц.Цэрэнпунцагийн 130 гаруй  тэрбум төгрөг зарцуулсан “Тосон” дулааны станцын туслан гүйцэтгэгчээр “Митайм монголиа” ХХК ажилласан. Харин УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр тэртээ 2015 онд “Монголиан силикон валли” ХХК-ийг хамтран байгуулж, халаасаа нэгтгэсэн эртний хамтрагчид.

Тосон” дулааны станцын туслан гүйцэтгэгчээр “Митайм монголиа” ХХК

content 2907 10

 

 

content 2907 11

“Монголиан силикон валли” ХХК

content 2907 12

 

 

content 2907 13

Дөрөвдүгээрт, Ерөнхий сайд Г.Занданшатар саяхан Эрчим хүчний яаманд ажиллахдаа “Цахилгаан станц барих төслүүдийг бүх талаар дэмжих чиглэл өгч байна. Хувийн хэвшилтэй хамтарч станц барих бүрэн боломжтойг Тосонгийн, Сэлэнгийн станцын төслүүд бодитоор харуулж байна” гэж онцолсон. Өөрөөр бол, Ерөнхий сайд Г.Занданшатар “Митайм” компанийн барьсан Ж.Цэрэнпунцагийн “Тосон” станц, “Митайм”-ыг барьж байгаа С.Гарьдын Сэлэнгийн станцыг өөрийн амаар сайшаасан.

Тавдугаарт, “Митайм”-ыг Монголд оруулж ирсэн Г.Занданшатарын зөвлөх С.Зоригтын төрсөн дүү С.Гарьд нь Тэргүүн шадар сайд Н.Учралын бизнесүүдийг нь хариуцдаг үеэл ах П.Чинбатынх нь баз хүргэн. Г.Занданшатар Ерөнхий сайд болмогцоо Н.Учралыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар залсан нь ардаа “Митайм”-ыг хамтдаа зүтгүүлэх ашиг сонирхолтой байх боломжтой.

С.Гарьд нь Тэргүүн шадар сайд Н.Учралын бизнесүүдийг нь хариуцдаг үеэл ах П.Чинбатынх нь баз хүргэн.

content 2907 14

 

Зургадугаарт, “Митайм”-ыг Монголд оруулж ирсэн Г.Занданшатарын зөвлөх С.Зоригтын төрсөн дүү С.Гарьд нь “Тунгалаг өнгө” ХХК-ийг эзэмшиж байгаад, өнгөрөгч 2024 онд Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханы охин М.Цэрэнлхамын нэр дээр шилжүүлсэн. “Тунгалаг өнгө” ХХК нь “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Түшээ гүн, 104-р байр, 3 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Энэ хаяг дээр Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханы охин М.Цэрэнлхам, Г.Занданшатарын хүү З.Алтангэрэлийн “Стар конкрит” ХХК давхар бүртгэлтэй байдаг.

Тунгалаг-Өнгө ХХК

content 2907 15

 

“Стар конкрит” ХХК

content 2907 16

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.