Х.Тэмүүжин: Ерөнхий сайдыг огцруулахад байнгын хорооны дүгнэлтийг чуулганд танилцуулна гэж л заасан

Х.Тэмүүжин: Ерөнхий сайдыг огцруулахад  байнгын хорооны дүгнэлтийг чуулганд танилцуулна гэж л заасан

Өнөөдөр /2025.10.16/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж буй. Гэвч зарим гишүүд ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураах нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа юм.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Ерөнхий сайдыг огцруулахад байнгын хорооны дүгнэлтийг чуулганд танилцуулна гэж л заасан. Анх оруулж ирсэн томъёлол буюу огцруулахыг дэмжих үү гэдгээр л УИХ санал хурааж шийдвэрээ гаргах ёстой" гэв.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.