Б.Сэмжидмаа: Шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэм бурууг тогтоосон шийдвэр гарснаар төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар түүний эхнэр О.Нарангарав хэвлэлд хандаад байгаа юм. Улмаар хохирогч эмэгтэйг хамгаалалтад аваад буй.
Харин яллагдагчаар татах тогтоолоо хүлээн авахгүй, мөрдөгчдийн дуудсан цагт очихгүй, оргон зайлсан Б.Эрдэнэсүхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагаас баривчлан саатуулжээ.
Ингэснээр түүнийг яллагдагчаар татах тогтоолыг албан ёсоор танилцуулж, яллагдагчаар татсан тогтоол албажин, цагдан хорих нөхцөл бүрдэж байна.
Тэгвэл энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Нийслэлийн цагдаагийн удирдах газар руу асуудлыг хараат бусаар шийдвэрлэж өгөх тухай албан бичгийг хүргүүлсэн. Шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэм бурууг тогтоосон шийдвэр гарснаар төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно." гэв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.