Х.Булгантуяа: Сайд нарын томилгоо болоход 28 цаг хуралддаг байхад Үндсэн хуулийн зүйл заалт хэлэлцэх болохоор ядарч байна, амармаа байна гэдгээ болиорой
Өнөөдөр /2025.10.16/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж буй. Гэвч зарим гишүүд ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураах нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа юм. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Улмаар ТББХ хуралдаж, гишүүд уг саналыг 100 хувь дэмжснээр чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Тэгвэл УИХ-ын гишүүд одоо хүртэл ирцэндээ орохгүй байгаад УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа бухимдаж эхэллээ. Тэрбээр "Сайд нарын томилгоо болоход 28 цаг хуралддаг байхад Үндсэн хуулийн зүйл заалт хэлэлцэх болохоор гишүүд ядарч байна, амармаа байна гэдгээ болиорой" хэмээн үг хэллээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.