Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа байгууллагууд хамтран ШИНЭ НАЛАЙХ цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цаг уур орчны шинжилгээний газар, Ойн газар, Усны газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын ДЦГХЗ, Хан Хэнтийн УТХГХЗ, Налайх дүүргийн 119-р сургууль нийт 9 байгууллагын хамт олон нийт 302 ширхэг мод тарилаа.
Дашрамд нэмж дуулгахад намрын мод тарих өдрүүд 2025.09.25 – 2025.10.26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Ойн газраас иргэд, олон нийтийн дараах байршлуудад мод тарихыг уриалж байна. Үүнд:
1. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Холбогдох дугаар᠄ 75554645
Байршил᠄ https://maps.app.goo.gl/WH8Ykvga8upaKPSE8
2. IGM-Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн
Холбогдох дугаар᠄ 94000319
Байршил᠄ https://maps.app.goo.gl/sNaQkG2kNeqMHTLv9
3. Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн
Холбогдох дугаар᠄ 89189898
Байршил᠄ https://maps.app.goo.gl/PzJxTZeYBBFiKxyW6
Түүнчлэн мод тарихтай холбоотой зөвлөгөө, мэдээллийг Ойн газрын, Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн 11300078 утсаар холбогдон авах боломжтой юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
#Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн
#Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв
#Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
#Хан Хэнтийн УТХГ
Цаг уур, орчны шинжилгээний газар
#Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority

















Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.