Хонконгт ачааны онгоц осолдож, хоёр хүн амиа алджээ

Хонконгт ачааны онгоц осолдож, хоёр хүн амиа алджээ

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр уг ослын улмаас хоёр хүн амиа алдсан гэв. Онгоц замаас гарахдаа далайн ус руу унаж, сүүл хэсэг нь их биеэсээ салсан.

Тус онгоцонд зорчиж явсан нисэх багийн дөрвөн гишүүнийг аварсан. Гэхдээ осол болох үед зурвасын ойролцоо байсан тээврийн хэрэгсэл мөргүүлж, дотор нь байсан хоёр хүн амиа алдсан аж.

Улмаар дэлхийн хамгийн ачаалалтай ачаа тээврийн нисэх буудал болох Хонконгийн олон улсын нисэх буудлын хойд зурвасыг түр хаагаад байна. Осолдсон ачааны онгоц нь Туркийн ACT Airlines компанийн түрээслэн ажиллуулдаг Boeing 747 онгоц байсан гэв.

FlightRadar24 сайтын мэдээлснээр осолдсон онгоцыг 32 жилийн турш ашиглаж буй бөгөөд анх зорчигч тээврийн зориулалттай байсан аж.

Тус компаниас ослын талаар тодруулахад одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: Reuters

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.