УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолд хориг тавьж байгаа бол араас нь хэлэлцсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлсөн тогтоолд бас хориг ирэх ёстой
Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэнээр огцруулсан байдаг. Харин өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж буйг ЕТГ-ыг дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар танилцууллаа.
Харин уг асуудалд УИХ-ын гишүүн П.Сайнзориг "ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал Ерөнхийлөгчийн хоригийг тайлбарлаад зогсох юм. Хэрэв Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолд хориг тавьж байгаа бол араас нь хэлэлцсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлсөн тогтоолд бас хориг ирэх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлжээ
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.