Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбат давж заалдах гомдол гаргажээ

Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбат давж заалдах гомдол гаргажээ

“Жем молл” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбат шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

Сануулахад, өнгөрөгч зургаадугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах “GEM mall” худалдааны төвд гэр бүлийн таагүй харилцааны улмаас эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатыг шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болсон.

Шүүхээс шүүгдэгч Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид, сэтгэцийн хохирол 162.3 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, амь хохирогчийн хүүхдэд олгож, амь хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхдэд асран хамгаалагч томилохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн билээ

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.