Нүд цавчилгүй хурал даргалсан Х.Булгантуяагийн хувь заяа хаашаа эргэх вэ

Нүд цавчилгүй хурал даргалсан Х.Булгантуяагийн хувь заяа хаашаа эргэх вэ

Өнгөрсөн чуулганы хуралдааныг өдөр шөнөгүй манаж гишүүдээ дуудаж их хурлын танхимыг “Монгол коммент” болгосон Х.Булгантуяагийн хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.

УИХ-ын гишүүнээсээ эргүүлэн татагдах уу, эсвэл суудал дээрээ үлдэх үү гэдэг нь асуултын тэмдэг хэвээр.

content 2946 сссс

Учир нь өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах чуулганы хуралдаан үндсэн хууль зөрчсөн гэж үзэж бүхэлд нь хориг тавьсан. Ингээд МАН-ын хоёр тал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй.

Хэрэв Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрсөн гэж үзвэл Х.Булгантуяа УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдах нөхцөл бүрдэнэ. Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан УИХ-ын нэр бүхий гишүүд гэнэтхэн огцруулахгүй гэж санал өгсөн, хуралдаан даргалагч Х.Булгантуяа илтэд нэг талыг барьсан, Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдал руу халдсан мэдэгдэл хийсэн нь ийм үр дагаварт хүргэсэн бололтой.

М.Үүрийнтуяа

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.