УИХ-ын гишүүн О.Номинчимэг: ҮХЦ өөрөө хууль зөрчиж байна!
Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа процессийн хуулиа зөрчин зарлажээ. Тухайлбал Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 24.3-т хуралдааныг хамгийн багадаа 7 хоногийн өмнө зарлаж бэлтгэл ажил ханган хуралдуулдаг хуулийн заалттай. Гэтэл энэ удаа Цэц хоёрхон хоногийн дотор хурлаа зарлаж, талуудад бэлтгэл ажил хийх хугацаа өгөхгүй яаравчилж байгаа нь хуулийн ноцтой зөрчил мөн.
Маргааш болох их суудлын хуралдаан энэ чигээр хуралдаж шийдвэр гаргавал Цэц өөрөө хууль зөрчиж шийдвэр гаргах болно.
Due process буюу процессийг зөв хийхгүйгээр зөв шийдвэр гаргах боломжгүй юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.