Хуулийн салбарын ноён оргилууд Үндсэн хуулиа хамгаалж нэгдлээ
Ерөнхий сайдыг огцруулсан тухай УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц их суудлын хуралдаанаараа яг одоо хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүд болон бусад субъектууд улс төрийн нөхцөл байдалд тохируулан, ашиг сонирхлын үүднээс Үндсэн хуулийг дур зоргоор тайлбарлан, олон нийтэд буруу ойлголт төрүүлж байгаа энэ үед хууль зүйн салбарын түүчээ болсон академичид, гавьяат хуульчид Үндсэн хуулийн талд бат зогсож, үгээ хэлсээр байна. Үндсэн хуулийн зүйл заалтыг Цэц албан ёсоор тайлбарлах ёстой. Харин онолын тайлбарыг эрдэмтэн багш, судлаачид хийдэг. Энэ өнцгөөс хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдийн үг, байр суурь үнэ цэнтэй юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.