“Гааль таны нүдээр” видео контент бүтээх уралдаанд оролцохыг урьж байна

“Гааль таны нүдээр” видео контент бүтээх уралдаанд оролцохыг урьж байна

Монгол Улсын худалдааны нөхцөл байдал, хууль тогтоомжийг судлах, таниулах боломжийг олгох, гааль бизнесийн харилцааны соёлыг түгээх зорилгоор зохион байгуулж буй “Гааль таны нүдээр” видео контент бүтээх уралдаанд гадаад худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрх зүй гэх мэт чиглэлээр суралцдаг оюутан залуусыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Зохион байгуулагч: ГЕГ-ын Олон нийттэй харилцах алба, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

Хугацаа: “Гааль таны нүдээр” видео контент бүтээх уралдаанд өрсөлдөх бүтээлийг 2025 оны 10 дугаар сарын 05-наас 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл dorj1127@customs.gov.mn хаягаар хүлээн авна. Эхний шатанд шалгарсан бүтээлүүдийг 11 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд цахим сүлжээнд нийтэлнэ.

Жич: Оюутнууд бүтээлээ хийх явцдаа гаалийн байгууллагаас мэргэжил, арга зүйн тал дээр зөвлөгөө авахыг хүсвэл 99033670, 89663585 дугаарт холбогдоно уу.

content 2967 569403851 7837686913

content 2967 569468502 7837690813

content 2967 550590934 7837687546

content 2967 566282171 7837689946

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.