А.Баяр: Дроныг зам тээврийн ослын үед ашиглахын тулд стандартыг бий болгох ёстой
Зам тээврийн ослын 80 орчим хувийг хоёр машин шүргэлцсэн дуудлага эзэлдэг. Цагдаа ослын газар түгжрэлээс хамаарч дунджаар 15- 40 минутын дараа очдог бол ослын газар хэмжилт хийх, шаардлагатай мэдээллийг цуглуулахад багадаа 30 минутаас дээш хугацааг зарцуулдаг гэсэн тооцоо бий.
Энэ хугацаанд тухайн ойр орчмын зам түгжирдэг. Түгжрэл үүсгэхгүй замаа богино хугацаанд хурдан чөлөөлдөг байх шийдлийг түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн ярилцаж буй. Олон улсын жишгийн дагуу дрон нэвтрүүлэхийн тулд эхлээд стандартыг бий болгох шаардлагатай гэж үзэв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.