ХОМ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын жилийн орлого 2020 онд 21 сая төгрөг байсан бол 2024 онд 62,9 сая төгрөг болж өсжээ
Өчигдөр /2025.10.25/ ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Б.Энхбаярын Авлигатай тэмцэх газарт өгсөн 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн 2024 оны хөрөнгө орлогын мэдээллээр, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын өөрийн орлого 62 сая 976 мянган төгрөг, гэр бүлийн орлого 22 сая 479 мянган төгрөг, нийт 250 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 80 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр "Toyota, Land Cruiser-200" маркийн автомашинтай. Мөн 34 сая 180 мянган төгрөгийн дотоодын хадгаламжтай аж.
Үүнээс гадна "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 5038 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь 2024 оны УИХ-ын сонгуульд нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, наймдугаар тойргоос 56,247 санал авсан байдаг. Тэрбээр, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2023 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байв.
УИХ болон Засгийн газар тухайн үед нүүрсний хэрэгт нээлттэй сонсголыг 2023 онд зохион байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр даргалж байсан.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.