Жил бүрийн 5 болон 9-р сарын Бямба, Ням гарагуудыг "Тэрбум мод тарих үндэсний өдөр" болгон зарлалаа
Монголын ард түмэн Эх болсон байгаль дэлхийгээ сүслэн дээдэлж, энэрэн хүндэтгэж, байгалийн ивээл эрхшээлд зохицон амьдарсаар ирсэн билээ. Монгол өв уламжлал, зан заншлаа эрхэмлэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг урт хугацаанд үргэлжлүүлэн өрнүүлэх зорилгоор эрдэмтэн судлаачдын санаачилгыг дэмжин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: 1. Жил бүрийн 5, 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласугай. 2. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн түнш байгууллагууд, хандивлагч нарт уриалсугай. 3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.