Улсын гарди Н.Өсөхбаяр Эрүүгийн цагдаад гомдол гаргалаа

Улсын гарди Н.Өсөхбаяр Эрүүгийн цагдаад гомдол гаргалаа

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын барилдаанд үзүүрлэн, Улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаяраас хориотой бодис илэрсэн тул түүний барилдах эрхийг 3 жилээр хасаж, цол хураах саналыг салбар хороонд хүргүүлжээ.

Н.Өсөхбаяраас хориотой бодис илэрхсэн асуудлаар тэрбээр тайлбар хийхдээ "Миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг би хүлээн зөвшөөрч, маргахгүй" хэмээж байсан юм.

Тэгвэл тэрбээр өөрт нь допингийн төрлийн бодис хэрэглүүлсэн, хорлосон гэж үзэж байгаа ба уг асуудлыг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн албанд өргөдөл гаргасны дагуу шалгалтынн ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.