3 настай хүүг ээжийнх нь хамтран амьдрагч зодож амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ

3 настай хүүг ээжийнх нь хамтран  амьдрагч зодож амь насанд нь  хүрсэн хэрэг гарчээ

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд энэ сарын 20-21-нд шилжих шөнийн 03:00 цагт 3 настай хүүхэд зодуулсан байдалтай маш хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч хүү өвчнөө даалгүй 21-ний өдрийн 11:00 цагт амьсгал хураасан аж. Эмнэлгийн байгууллагад хүүг тархиндаа хүнд гэмтэл авсан, элэг бяцралттай хэмээн оношилсон байна. 

Эх сурвалжийн хэлснээр хүүг ээжийнх нь хамтран амьдрагч согтуурсан үедээ зодож хүнд гэмтэл учруулсан гэж мэдээллээ  

 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.