Үдээс хойш шатахууныг ямар нэгэн хязгаарлалтгүй олгож эхэлнэ

Үдээс хойш шатахууныг ямар нэгэн хязгаарлалтгүй олгож эхэлнэ

Өнөөдрийн /2025.10.28/ 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа 14 цагаас эхлэн Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станцад АИ-92 автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ.

Өнөөдөр өглөөний байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 55 вагон АИ-92 автобензин байршиж байна.

Улаанбаатар хотод:

Хот дотор – 5 вагон

Толгойт өртөөнд буулгахаар ирсэн – 19 вагон

Аршаант өртөөнд – 6 вагон

Нийтдээ 30 вагон буюу 3,000 тонн АИ-92 бензин Улаанбаатар хотын хэрэгцээнд хүргэгдэхээр байна.

Орон нутагт:

Дархан хотод – 5 вагон

Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн – 20 вагон, үүнээс

Эрдэнэт хот руу – 10 вагон

Сайншанд хот руу – 5 вагон хүргэгдэнэ.

Мөн өнөөдөр 16:00 цагт ОХУ-ын Наушкийн өртөөнөөс 36 вагон АИ-92 автобензин, 29 вагон дизель түлш буюу нийт 65 вагон шатахуун хөдөлж, шөнөдөө Сүхбаатар боомтоор орж ирэхээр байна.

Иймд Улаанбаатар хотын түгжрэл дунд шатахуун түгээх станцуудыг цэнэглэхээр зорчиж буй түгээлтийн автомашинд зай тавьж, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хамтран ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас хүслээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.