МАРАФОН: УИХ-ын даргын төлөө С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар хүч үзнэ
Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөлийн хуралтай зэрэгцээд УИХ-ын дараагийн даргын “марафонд” хүч үзэгсэд нэмэгдэж эхлэв.
МАН-ын зарим поп сайдууд Г.Занданшатар даргадаа үнэнчээ илэрхийлж “УИХ-ын дарга болохгүй” гэдгээ зарлаад амжлаа.
Тодруулбал, эхлээд УИХ-ын даргад Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарын нэрс яригдаж байсан бол тэдний хоёр нь УИХ-ын дарга болохгүй гэдгээ зарлаж нэрээ татсан гэхэд болно.
Ингээд тоглогчид мэдээж дараагийн хувилбарт шилжинэ. Эх сурвалжийн мэдээллээр, дараагийн спикерийн марафонд дахин 3 нэрс яригдаж байна. Тухайлбал, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нар хүчтэй орж ирэв. Эдгээр гишүүдийг МАН-ын дотоод хүрээнд түлхэж байгаа сурагтай.
УИХ-ын даргын асуудлыг МАН-ын их хурлаар /2025.11.15/ шийднэ гэж МАН-ын ЕНБД Я.Содбаатар мэдэгдлээ. Тэр хүртэл УИХ-ын даргын сунгаа үргэлжилэх нь.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.