Менторшип тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд 400 оюутан шалгарлаа

Менторшип тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд 400 оюутан шалгарлаа

НИТХ болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачлан оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөгжлийн бодлогод оролцоо, манлайллыг хангах зорилгоор оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд 400 оюутан тэнцсэн бөгөөд дараагийн шатны даалгаврыг танилцуулах арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээг Авлигатай тэмцэх газар, Монголын оюутны холбоо, Монголын Улаан загалмай нийгэмлэг зэрэг газруудтай хамтран зохион байгуулж, хөтөлбөрийн сэдвийн хүрээнд оюутнуудад зориулж илтгэл тавилаа. Эхний шатанд тэнцсэн оюутнуудыг 10 хүний бүрэлдэхүүнтэй баг болгон хувааж гүйцэтгэх даалгаврыг тодорхой хугацаатайгаар өглөө. 

content 3032 Менторшип тэтгэлэгт

 

Тус арга хэмжээний нээлтэд НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул, Э.Энхтөр нар оролцож оюутнуудад хандан баяр хүргэж, цаашдаа өөрсдийгөө дайчлан амжилттай оролцохыг хүсэж урмын үг хэллээ. Учир нь дээрх төлөөлөгчид оюутан байхдаа мөн л улс, нийслэлийн томоохон тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, нийгмийн идэвх манлайллыг үзүүлж үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал болж байжээ. Аливаа тэтгэлэгт хөтөлбөр тухайн оюутанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна бусадтай баг болж ажиллах, нийгмийн асуудлыг олон талаас нь харах, шийдвэр гаргаж сурах гээд хувь хүний хөгжлийн олон давуу талыг нээж өгдөг гэдгийг онцлон илэрхийллээ.

content 3032 Менторшип тэтгэлэгт

Тэгвэл тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалтад их дээд сургуулийн 848 оюутан материалаа ирүүлснээс 400 оюутан тэнцсэн байна. Улмаар хоёрдугаар шатны даалгаврын дараа шилдэг 100 оюутныг шалгаруулж тэтгэлэг олгох юм.

content 3032 Менторшип тэтгэлэгт

 

 

 

content 3032 Менторшип тэтгэлэгт

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.