Ж.Чинбүрэн: Томуугийн халдвар авсан хүүхдийн асран хамгаалагчид тав хоногийн цалинтай чөлөө олгоно

Ж.Чинбүрэн: Томуугийн халдвар авсан хүүхдийн асран хамгаалагчид тав хоногийн цалинтай чөлөө олгоно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.

Тэрээр "Томуу, томуу төст өвчин ид идэвхжилтэй үе дээр байна. Томуугийн халдвар авсан 0-6 нас хүртэлх хүүхдүүдийн аав ээж, эмээ өвөөгийн аль нэг нь төрийн албанд ажилладаг бол тав хоног цалинтай чөлөө авч болох шийдвэр гаргалаа. Хэрэв хувийн хэвшилд ажилладаг бол тав хоногийн цалинтай чөлөө олгох уриалга дэвшүүлж байна. Ханиад туссан хүүхдэд эцэг эхийн асаргаа чухал байдаг. Хатгаа болгохгүй байх нь чухал.

Бид нийт 300 мянган тун томуугийн вакцин хийх зорилттой. Одоогоор 97 хувьтай байна. Урьд өмнө нь ийм өндөр хувьд хүрч байгаагүй. Үлдэгдэл вакцин 50 хувьтай байдаг байсан бол энэ жил бараг үлдэгдэлгүй болж байна. Ирэх жил тунг нь нэмж захиалга өгнө" гэлээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.