АТГ Сангийн сайд Б.Жавхланг шалгах ёстой биш үү?

АТГ Сангийн сайд Б.Жавхланг шалгах ёстой биш үү?

Бортээгийн уурхайтай холбоотой асуудалд Д.Амарбаясгаланг л нэр холбож байгаа болохоос биш нүүрсний сонсголын үеэр одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Б.Жавхлан сайд Бортээгийн нүүрсний борлуулалтын монопол эрхийн 10 хувийг авсан. “Админерал"-тай холбоотой тендерийн маргаан Сангийн яаманд хянагдаж байхад татгалзсан үйлдлийнхээ төлөө Б.Жавхлан сайд энэ 10 хувийг авсан байж болзошгүй байсан тул гэрчээр дуудсан. Зугтаад алга болсон. Нүүрс худалдан авах монопол гэрээний 10 хувийг Б.Жавхлан сайдын хамаарал бүхий компани эзэмшиж байна” гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл үнэхээр сайд Б.Энхбаяр нүүрсний хулгайтай тэмцэж байгаа юм бол одоо Сангийн сайд Б.Жавхланг, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалантай хамт АТГ -т шалгуулах ёстой болж таарч байна. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.