Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 2025.10.17-ны өдөр 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан байсан ч өчигдөр суллажээ
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, улмаар 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан.
Тэгвэл, Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан, мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул яллагдагчын өмгөөлөгч Э.Э, Д.О нарын гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Б.Эрдэнэсүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд ХИЛИЙН ХОРИГ тавьж, тодорхой хүнтэй уулзах, харилцах, холбоо тогтоохыг хориглон таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.