Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа

Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, Юта мужийн Солт Лейк хотын захирагч Женни Вилсон нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичиг нь хотуудын харилцааг шинэ шатанд гаргахад чиглэж буй. Тэр дундаа эдийн засаг, боловсрол, хот байгуулалт, аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах юм. Солт Лэйк хот нь халамж хүмүүнлэгийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлд Америкдаа тэргүүлдэг. НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотын хувьд Агро-сити эдийн засгийн тусгай бүс байгуулсан. Уг бүсэд Солт Лэйк хот үйлдвэрээ барьж байгуулах боломжтой. Ингэснээр зөвхөн Монголд төдийгүй манай хоёр хөрш оронд ч үйлдвэр үйлчилгээгээ нэвтрүүлэх гарц нээгдэнэ. Улаанбаатар -Солт Лэйк хотууд боловсролоос гадна олон чиглэлд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Үүний нэг нь эдийн засаг, үйлдвэр үйлчилгээний салбар юм” хэмээв.

content 3045 Улаанбаатар хот АНУ

content 3045 Улаанбаатар хот АНУ

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.