Найман настай М.Амин-Эрдэнэ дэлхийн аварга боллоо

Найман настай М.Амин-Эрдэнэ дэлхийн аварга боллоо

"100 буудалт даамын" өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах 2025 оны тэмцээн энэ сарын 24 -ны өдрөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Турк улсын Анталья хотод зохион байгуулагдсан. Тус тэмцээнд Монгол улсаас 34 тамирчин охид, хөвгүүдийн таван насны ангилалд оролцсон.

Тэмцээний үндсэн төрөл швейцарь системийн 9 өрөг тоглож долоон өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргахад, Монголын баг тамирчид хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль авч багийн дүнгээр алтан медаль авсан амжилтыг дөрөв дэх жилдээ үзүүллээ.

8 хүртэлх насны охидын ангилалд,

Мясүрэн овогтой Амин-Эрдэнэ мөнгөн медаль- /Сонгодог байрлал клуб/

8 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд,

Зоригоо овогтой Чинтөгс мөнгөн медаль /Элит даамын клуб /

Даваадорж овогтой Отгонбаяр хүрэл медаль /Сонгодог байрлал клуб /

 

 9-10 нас охид ангилалд,

Баянмөнх овогтой Эрмүүнзаяа алтан медаль /Архангай аймаг Daam Messi клуб/

Насанжаргал овогтой Дэлгэржаргал мөнгөн медаль / Хожлын нүүдэл академи/

 

9-10 нас хөвгүүд ангилалд,

Эрдэнэцогт овогтой Арвин-Эрдэнэ алтан медаль /Монголын даамын академи/

Дамдинбазар овогтой Дамдиндүрэв мөнгөн медаль /57-р сургууль Daam Messi клуб /

 

11-13 нас охид ангилалд,

Чулуунсуурь овогтой Гоомарал мөнгөн медаль /Элит даамын клуб /

 

14-16 нас охид ангилалд,

Занданбал овогтой Отгонсүрэн хүрэл медаль /Сонгодог байрлал клуб/

Эх сурвалж: Монголын даамын холбоо ТББ

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.