Өнөөдөр нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр 14.00 цагаас УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд, нэр бүхий сэтгүүлчдээс ирүүлсэн гомдлын дагуу Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх аж.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түүнийг "Аятайхан байгаарай, хохино шүү" гэж дарамталсан асуудал хөндөгдсөн. Улмаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа Ёс зүйн дэд хороонд хандсан юм.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нь Төрийн ордонд нүүрсний гэрээний асуудлаар тодруулга авахыг хүссэн нэр бүхий сэтгүүлчдийн өөдөөс "Битгий олон юм хуцаад бай" гэх байдлаар ёс зүйгүй хандсан тухай гомдол Ёс зүйн дэд хороонд ирсэн тул ийнхүү өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.