Автобусны жолоочийн цалинг нэмэхгүй бол ажил хаяна гэв

Автобусны жолоочийн цалинг нэмэхгүй бол ажил хаяна гэв

Өнгөрсөн онд Нийслэлийн нийтийн тээвэр парк шинэчлэлийг хоёр үе шаттай хийсэн. Ингэснээр Улаанбаатар хот шинээр 600 автобустай болсон ч тус автобусыг жолоодох жолооч дутагдаж байгаа юм. Иймд Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар "Нийтийн тээврийн автобусны жолооч нарын цалинг гурван сая төгрөг болгох, энэ салбараас тэтгэвэртээ гарахад тэтгэмж олгох, дүүргүүдийн хөдөлмөр халамжийн хэлтсээр ажил идэвхтэй хайж буй иргэдийг автобусын жолоочийн сургалтад үнэгүй хамруулж бэлтгэх" зэрэг ажлыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон.

Тэгвэл өнөөдөр автобусны жолооч нар ажлын нөхцөл байдал хүнд, цалин бага, ажлын цаг урт зэрэг асуудлуудаар шаардлага хүргүүлэхээр болжээ.

Тодруулбал, цалин багатай ажлын цаг урт учраас өнөөдөр Монголд залуучууд автобусны жолоочоор ажиллахгүй байна. Бидний эдгээр асуудлыг шийдэж өгөхгүй бол цаашлаад тэмцлийн хурц хэлбэр лүү шилжих төлөвтэй байна" гэв.

Тэдний тавьсан шаардлагын хариуг биелүүлэхгүй бол ажил хаяж, жагсаал хийхээр төлөвлөсөн гэдгээ хэлж байна. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.