Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэллээ
Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх журам энэ сараас /2025.11.01/ хэрэгжиж эхэлж байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс энэхүү хөнгөлөлтийг эдлүүлдэг болсон. Шөнийн тарифын хөнгөлөлтийг 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хоорондох хэрэглээнд үзүүлнэ.
Шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрх хамрагдах бөгөөд дараах нөхцөлийг хангасан байна.
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй
Зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх
Цагийн ялгаварт тариф тоолууртай өрхүүд хамрагдана.
Хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтыг үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээ тус бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг гаргаж, хувь тус бүрийг 150 квт,ц, 151-300 квт.ц, 300 квт.ц-аас дээш гэсэн ангилал бүхий гурван шатлалт тарифаар үржүүлж, нийлбэр дүнг гаргадаг.
Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд агаарын бохирдлыг бууруулах зорилготой авч буй арга хэмжээний нэг юм. Шөнийн тарифын хөнгөлөлтөд 81 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгаад байгаа юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.