Өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлнө
ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж, "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн билээ. Улмаар 95 дугаар тогтоолыг баталсан 2025 оны аравдугаар сарын 17-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн тул түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөхөөр болсон юм.
Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн товлосноор, өнөөдөр 14.00 цагаас хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.