Тодруулга: “Х.Булгантуяаг 20 хүртэл жилийн хорих ялтай Эрүүгийн хэргээр Тагнуулын байгууллага шалгаж байгаа” гэдэг худал
Өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, оронд нь Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тохирсон талаар мэдэгдсэн байдаг.
Улмаар өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан ч АН тав хоногийн завсарлага авсан тул уг асуудал дахин хойшиллоо.
Үүнтэй зэрэгцээд өнөөдөр /2025.11.05/ Х.Булгантуяаг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэллээ гэх мэдээлэл хэвлэлээр цацагдав. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Х.Булгантуяаг 20 хүртэл жилийн хорих ялтай Эрүүгийн хэргээр Тагнуулын байгууллага шалгаж байгаа гэдэг мэдээлэл худлаа” хэмээн тайлбар өгсөн юм.
Эргэн сануулахад, ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж, "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн. Улмаар 95 дугаар тогтоолыг баталсан 2025 оны аравдугаар сарын 17-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн тул түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөхөөр болсон билээ.
М.Үүрийнтуяа
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.